Товч ТYYХ:
Номхон далайн хамгийн том арал дээр бидний "танил" Магеллан 1521 онд анх хол тависнаас хойш Филиппин гэдэг улс дэлхийн карт дээр тэмдэглэгджээ. Улмаар Филиппин улсыг Исапни 400 гариу жил колончилсон. 1898 онд Америк-Испаний дайнд Испани ялагдсанаар Филиппин АНУ-н нєлєєнд Дэлхийн 2р дайн дуустал байлаа. Филиппинийг АНУ хєл дээр нь босгож тусгаар улс болохыг нь тодорхой нєхцєлєєр зєвшєєрсєний дотор цэргийн баазаа байлгах, АНУ-н улс тєрийн системийг хэрэглэх явдал байв. Одоо АНУ бол Филиппиний хамгийн нєлєєтэй улс тєр, худалдаа, эдийн засгийн тvнш юм. АНУ-г бараг шvтдэг гэхэд хилсдэхгvй.
УЛС ТЄРИЙН ТОГТОЛЦОО:
Филиппини бол АНУ-н адил Ерєнхийлєгчийн засаглалтай орон. Тусгаар улс болоод нийт 14 Ерєнхийлєгчийн нvvр vзэх гэж байна. Тэд нараас тvvхэнд нэрээ хараар бичvvлсэн хvн нь 1972 онд сонгогдсон Фердинанд Маркос (Ferdinand Marcos). Тvvнийг улс орноо єєд татах талаар тун бага юм хийж хээл, хахуулийн vvдийг нээн улс орноо эдийн засгийн эмх тэгцгvй байдалд оруулсан гэж vздэг. Тэр vед Маркос-н гол орсолдогч Beningo Aquino -н нэр ихэд єссєн ч тvvнийг 1983 онд буудан хороожээ. Гэвч 1986 онд Маркос-н дэглэм унаж бэлбэсэн Corazon Aquino Ерєнхийлєгч болов. Туршлага бага энэ эмэгтэй улс оронд хуримтлагдсан том асуудлуудыг цэгцлэхэд хvч мєхєсдєж тун удалгvй Fidel Ramos-д халаагаа єгсєн тvvхтэй. Гэхдээ л Филиппин улс хєгжлийн замаа нэг л олж чадахгvй явсаар 1998 онтой золгож кино жvжигчин Joseph Estrada-г ерєнхийлєгчєє болгоод ч сайжирсангvй. Эстрада-г хуучин Маркос-н талын хvмvvс гаргаж ирсэн гэж vздэг. Эстрада-н бодлого тєдийлєн vр дvнтэй байж чадсангvй, мєн єєрєє хээл хахуулийн хэрэгт холбогдов. Тэрээр єєрийгєє би тийм гэгээн ариун хvн биш, 5 нууц амрагтай, гэхдээ би тэдэнд бvгдэд нь адил ханддаг гэж хэлэх дуртай нэгэн. Энэ хvний Ерєнхийлєгч байх хугацаа єчигдєр дуусч Gloria Arroyo гэдэг эмэгтэй тус улсын шинэ удирдагч боллоо. Филиппиний нэр хvндтэй анхны Ерєнхийлєгчийн охин Арроё эдийн засгийн єндєр боловсролтой, дээгvvр зиндаанд хvндтэй, мєн АНУ тvvнийг дэмждэг гэсэн. Арроёд хvмvvс Филиппин орныг хєгжлийн зєв замд нь оруулж чадах байх гэсэн найдлага тавиж байна. Нэг єдрийн дотор АМ1$-той харицах P.Peso-н ханш 55-с 45-д буулаа.
ФИЛИППИН ОНЦЛОГООС:
Энэ улс 78 сая хvнтэй, 7000 арлаас бvрдэнэ. 3 том арал дээр хvн шигvv суух ба тvvний нэг Лузон (Luzon) арал дээр 12 сая хvнтэй Манилла хот оршино. Албан ёсны хэл нь Англи. Халуун бvсийн орон тул хуурай ба борооны гэсэн 2 улиралтай. Жилийн дундаж хэм 30C.
Христосын шашинтай Азийн ганц улс. Хvн амын боловсрол єндєр, аж vйлдвэржсэн, бололцоо их ч тэрхvv боломжоо бvрэн ашиглаж чадахгvй байгаа сэтгэгдэл тєрдєг. Дийлэнх хувь нь дунд, бага
орлоготой, тэд л ачааны хvндийг vvрнэ. Шашинтай холбоотой олон хvvхэд тєрvvлэх ба хvн амын энэ єсєлтийг хангах эдийн засгийн бололцоо хязгаарлагдмал тул голдуу гадаад явж хар бор ажил хийнэ, тэднээс улс нь татвар авна. Сайн судалбал эдийн засаг нь баячуудын сохирхолд илvv vйлчилж байгааг мэдэрч болох мэт. Татвар, хураамж тєлєхєд дээд хязгаар тавьсан тул тvvнээс давсан орлого тєсєвт орохгvй байх жишээтэй. Ер нь гар их харна, хаа ч yвсан мєнгє л сохирхоно. Хvмvvсийн дундаж цалин АМ$ 200 орчим. ADB, WHO гэх мэт байгууллагыг дагаад гадныхан их амьдаргдаг тул байр хєлслєх гэдэг эдний том бизинесс.
3-4 єрєєтэй байшинг сарийн АМ$ 1500-3000-р хєлсєлнє, тєлбєрийг бvтэн жилээр нь 2-3 сарын уридчилгаатай хамт авна. Энэ нь байрний эзэнд нэг одорт 25-50 мянган доллар орж ирэх боломж олгох ба уунээс хэд нь улсдаа ордог нь тодорхойгvй. Ер нь гадныхныг бол сайн завших сонирхолтой. Нэг хvн хєлслєх олон байр эзэмших нь ердийн л vзэгдэл. Тэгээд л тэр мєнгєєрєє гэр булээ тордож тансаг амьдарна.
Филиппинд шийдэгдээгvй олон асуудал бий. Тvvний нэг нь хотын доторхи зам, тээвэр. 1999 онд метроны нэг шугам ашиглалтад орсон ч байдал дээрдсэн юмгvй. Замын ачаалал ихээс дvрмээ барьж явбал урагш хєдлєх нь ховор, харин зєрчиж явбал хурдан явах жишээтэй. Хотын дотор автобус явахгvй, JEEPNEY гэдэг задгай 10 орчим хvн суух жипэнцэр явна. Хямд учраас хvмvvсийн гол унаа. Гэхдээ yмар маршрутаар хааш явдгийг мэддэг гадны хvнтэй тааралдаж байсангvй. Гадныхан vvнийг ашиглах ч боломж байхгvй. Би нэг л удаа сууж vзсэн юм байна. Нэрлэсэн буудал байхгvй тул JEEPNEY замын уулзвар, голд ч хамаагvй зогсож хvн авна, буулгана. Хvмvvсийн тээврийн хэрэгсэл нь гол тєлєв хувийн машин, такси тул хєдєлгєєн ихтэй, vvнийгээ дагаж агаарын бохирдолтой. Yvнийг цэгцлэхээр машины дугаараар зарим єдєрт явахыг хориглосон ч айлууд єдєр єдєрт єєр машинаа унах болсноор нэг айлийг дор хаяж 2 мачинтай болгоход хvргэсэн. Иймд замын ачаалал бvр ихсэж тvгжрэл байнга гарна даа, сайхан.
Филиппин хvн vгvй гэж хэзээ ч хэлэхгvй. За л гэнэ. Бvтэхгvй бол уучлаарай гээд л инээнэ. Маргахгvй байх шилдэг арга юм уу даа. Ерєнхийдєє юмыг их удаан хийнэ. Сэтгэлийн хєдлєл ихтэй, филиппин хvнд юу хэлэх нь гол биш, яаж хэлэх нь чухал шvv.
Єнгєрсєн оноос хойш байдал тийм тайван биш байна. Салан тусгаарлагч нар хvн барицаанд авах, бємбєг дэлбэлэх явдал vргэлжилсээр. Хамгийн сvvлд 12 сарын 30-нд метроны нэг станц дээр бємбєг дэлбэлж 19 хvнийг аваад явлаа. Yvнээс сэргийлж дэлгvvр, байгууллага, паркинг ер нь хаана ч ороход буутай цагдаа шалгаж vзнэ. Гэхдээ л энэ нь ёстой оронцоглож байгаа хэрэг. Гадны хvн, гадны дугаартай машиныг тэр бvр шалгахгvй, нєгєє талаар дэлбэлэх бємбєгєє цvхэндээ аваад явдаг террорист санаанд буухгvй л байгаа.
За их нурших шиг боллоо, уучлаарай, vvгээр дуусгая.
Хvндэтгэсэн, Д.Баярсайхан
This message has been edited by erhem from IP address 63.227.158.27 on Mar 21, 2001 10:14 PM This message has been edited by erhem from IP address 63.227.158.27 on Mar 21, 2001 10:11 PM
|
|