Энэ єдрийн мэндийг дахин хvргэж арай єєдрєг мэдээлэл хvргэхийг хvслээ. Филиппин улс бол Ази-д Христийн шашинг бараг нийтээр шvтдэг цорын ганц улс учраас Кристмасыг ихэд єргєн тэмдэглэдэг орон юм. Иймд 12 сарын 24-нээс эхлээд бараг он дуустал амарна. Энэхvv боломжыг ашиглан ойр байдаг улс орноо vзэх сонирхол ємнє байсан тул бид энэ жил Тайланд явахаар шийдсэн юм.
Thai Airways ороход л хангалттай юм
Тайланд явах билет захихаар энэ компаны Манила-д дахь нэгэн салбар дээр очтол аялалын тухай бvх мэдээг тvвэггvй авлаа. Учир нь Тайландын World Travel Service (WTS) гэдэг байгууллага Thai Airways болон зочид буудлуудтай нэг сvлжээнд ажилладаг юм байна. Ийм учраас аялалын package-д унаа, байр мєн нэг удаагийн city tour-г сонгох эрх орсон байх юм. Манилааас Бангкок орж 3 шєнє & 4 єдєр аялал хийх package-н vнэ нэг хvнд АМ$ 290 байсан нь vнэхээр гайхалтай. Хэрэв цааш буудалдаа vлдэхээр бол єдрийн АМ$10 / not US$100 / including breakfast-г тєлєхєд хангалттай гэнэ. Єєрєєр хэлбэл ердєє л нэг breakfast-н vнээр буудалдаа байрлана гэсэн vг. Бид энэ package-г сонгоод тэнд extra 4 хоног vлдэхээр шийдлээ.
Зочид буудал
Ямар зочид буудалд байхаа мєн л Thai Airways салбараас уридчилан сонголт хийж болно. Каталоги дотроос бид Дэлхийн хамгийн єндєр (The Tallest), 5 stars BAYOKE буудлыг сонгов.
Нислэг ба угталт
Thai Airways-р нисээгvй хvн ховор байх. Smooth as Silk гэдэг сурталчилгаа оргvй биш гэдгийг тэд харуулж чадаж байна. Thai Airways-н хувьд зорчигч бvр хvндтэй учраас economy class-д дээд зэргийн хvндэтгэлтэй хандаж байж болох дээд тvвшний сервиc хийж байна. Тайландын онгоцны буудал дээр буунгуут бидний нэрийг барьсан WТS-н тєлєєлєгч хэзээний танидаг юм шиг инээмсэглэсээр угтан авч бидэнд зориулж бэлдсэн унаанд суулган буудал руу явууллаа.
Буудал
Бvх захиалга урьдчилан хийгдсэн тул ямар ч хvндрэлгvй, гэртээ ирж байгаа юм шиг угтуулан авч буудлын 39 давхрын тохилог єрєєнд орж тухаллаа. Welcome drink, free breakfast-н coupon єгч байна.
City Tour
Манай буудлын дор нєгєє WТS-н тєлєєлєгч бас байрлажээ. Тvvнд янз бvрийн 20 гариу tour-аас єєрийн package-д оруулах 1 tour-ыг сонгож мэдэгдлээ. Маргааш єглєє 7:30 а.м -д унаа ирж авна гэв. Єглєє нь яг л товлосон цагтаа унаа ирж, газарчын хамт Гранд Палэйc (Grand Palace), Эмералд Будда (Emerald Buddha) vзлээ. Дараа дараагийн tour-ээ бас сонгож, тєлбєрийг бид єєрсдєє хийлээ. Tour-ээс хамаарч нэг хvний тєлбєр АМ$10-20-д багтах юм. Бvтэн єдрийн аялал бол єдрийн хоолны нь vнэдээ шингэсэн байх юм. Ийм байдлаар бид Crocodile, Snack, Elephant farm-г vзэж мєн янз бvрийн шоу vзлээ. Dream World / Disney Land бас орлоо. Бvх vйлчилгээг хvнийг санаанд хvртэл сайн зохион байгуулж чаджээ.
Тайланд
Тайланд бол гайхамшигтай тvvх, соёлтой орон юм. Тайланд тvvхэндээ ямарч орны эрхшээлд орж байгаагvй бєгєєд бусад руу бас дайрч байсан тvvх байдаггvй гэнэ. Харин зэргэлдээ Бурма-тай нэлээд тvнжин муутай байжээ. Тайланд алтаар баян, алтны том уурхайтай, тvvнийгээ олон зуун жилийн ємнєєс ашиглаж ирсэн нь одоо ч хvртэл мэдэгдэж байна. Алтан эдлэл зардаг дэлгvvрvvд гудамжаар дvvрэн харагдана. Алтаар баян орон гэдгийн нэг нотолгоо нь Гранд Палэйc-д байгаа нэг дуганыг бvтэн алтаар бvрсэн байх юм. Ийм дуганыг урд ємнє би vзэж байсангvй. Бурма-д Sheragon гэдэг Будда-н том дуганы зєвхєн оройг нь алтадсан байсныг vзэж байсан ба харин тэрхvv алтыг Бурмачууд Тайландаас тvрэмгийлэн авсан тvvхийг сая мэдлээ.
Бангкок орчин vеийн том хот болон хvрээгээ єдрєєс єдєрт тэлсээр байна. Бvх юм нь эмх цэгцтэй санагдав. Хvмvvс нь их элэгсэг, яриа нь хvртэл их намуухан юм. Бие биенийгээ их хvдлэх бєгєєд алга хавсран мэхийн ёсолно. Жирийн мэдчилгээ бол алга хавсраад толгойгоо бєхийнє, єєрийн багш гэж vзэхээр хvндтэй хvнд бол хавсарсан гарын эрхий хурууг эрvvндээ хvртэл толгойгоо бєхийлгєнє, аав ээжийн тvвшинд хvндлэхээр бол хамартаа хvртэл, бурхан багшдаа бол духандаа хvртэл толгойг бєхийлгєдєг гэнэ. Хамгийн бохир зvйлийг хєл гэж vздэг тул хєлєє дээш гаргах, хєлєєрєє юм хийх гэх мэт зvйлийг хатуу цээрлэдэх юм.
Тайландад шоппинг хийхэд нэн тохиромжтой. Том том их дэлгvvрvvдээс brand name-н хvссэн бараагаа чєлєєтэй авна. Бараа авбал такс free coupon авч бєглєєд буцахдаа онгоцны буудал дээрээс мєнгєє эргvvлэн авдаг систем vйлчилдэг юм байна. Like in Germany. Барааны чанар сайн, vнэ ч гайгvй санагдсан. Орой 7 -аас 10 хvртэл гудамж нь шоппинг малл (shopping mall) маягтай болчих юм.
Хоол ундны хувьд Тай vндэсний хоол их євєрмєц, далайн хоол, халуун хогоо ихтэй, сахар бас хэрэглэсэн байх юм. Єєр хоолны сонголт хийхэд бас болно. Том шоппинг малл дотор хvнсний барааны тасагт урдчилан food coupon авах ба тvvгээр дуртай хоолоо сонгож coupon vлдвэл буцаагаад Тай бахт болгох юм. Энэ нь тэр олон хоолны газрууд тус бvрдээ кассчинтай байхыг хэмнэх гэх мэт ач холбогдолтой санагдав. Ийм газрын хоол нь цэвэр (safe), бас буудлаас хэд дахин хямд юм байна лээ. Жуулчид хаа сайгvй л тааралдана. Энэтхэгээс ирсэн жуулчид их тааралдах юм. Олон сая хvнтэй Энэтхэгчvvдийг єєрийн маркет руугаа татаж чадаж байгаа нь зvгээр тохиолдлын асуудал биш, маркетинг-н ухаалаг бодлогын илрэл юм даа.
Ер нь Тайланд тєрийн бодлогоор жуулчлалыг эдийн засгийн нэг гол салбар болгож чадсан байна. Байгаа нєєц бололцоог comparative advantage болсон нэг асуудал руу чиглvvлж чадвал богино хугацаанд ямар vр дvнд хvрч болохын жишээ энэ гэлтэй. Тайланд хєгжлийн чигээ зєв олж маш тvргэн хєгжиж байна. Ердєє л сvvлийн 20 жилийн дотор танигдахгvй болсон гэж хvмvvс нь бахархан ярих дуртай юм.
Тайландад байгаа монголчууд
Тайландад манай улс элчин сайдын яамаа нээгээд т.э Лаос-с Бангкок руу шилжvvлээд удаагvй юм байна. Элчинд 4 айл байдаг ба нийтдээ 100 гариу монголчууд янз бvрийн байдлаар Тайландад амьдардаг гэнэ. Зарим нь Тай хvнтэй гэр бvл болоод ч ирсэн гэнэ. Харамсалтай нь ямар ч монгол хvнтэй уулзалдаж чадсангvй, гагцхvv манай ЭСЯ-ны Ганзориг гэдэг залуутай л утсаар ярив. Тайландын тухай товч мэдээг ингээд єндєрлье. Єчvvхэн ч гэсэн сонирхол татсан бол ихэд баяртай байх болно.
Хvндэтгэсэн,
DBS/Манила
This message has been edited by erhem from IP address 63.227.158.27 on Mar 21, 2001 11:03 PM This message has been edited by erhem from IP address 63.227.158.27 on Mar 21, 2001 10:56 PM
|
|