| Нvvр Хуудас | Гишvvд Орох | Бvртгvvлэх | Шинэ Тэмдэглэл | Гарах |
 


  << Previous Topic | Next Topic >>Эхлэл  

Бельгийн нийслэл Бруссельд зорчсон тэмдэглэл

March 21 2001 at 8:15 PM
No score for this post
В. Сэргэлэн  (Login erhem)
Forum Owner
from IP address 63.227.158.27

Бельги энэ бол уудам дэлгэр Монгол орны нэгэн сумын нутагтай ч vл тэнцэм маш жаахан нутагтай орон хэдий ч олон улсын 2,000 гаруй байгууллага багтаасан сонин онцлогтой орон ажээ.Тvvнээс гадна Бельги бол /нохойн орон/ хvнээс илvv нохойг дээдэлдэг сонин улс гэнэ. Бидний хэдэн нєхєд єглєє эрт энэ улсын нийслэл Бруссель хотыг зорилоо. Хилийн зааг гэж vгvй болсон Европын холбооны 13 улсад зорчиход ямар ч саад алга. Гэлэн гэж дуудах нь байтугай гєлєг гэж дуудах хvн олдохгvй гэдэг шиг л энэ улсын хил нэвтэрлээ гээд шалгах байтугай намайг тоож харсан хvн ч алга.
Хил гараад аян замын алжаалаа тайлахаар саатав. энэ жаахан улсын нийслэлийг vзэх гэсэн жуулчид маш олон. Зарим нэг нь хэрэггvй юмаа гаргах хэрэгтэй юм хайгаад сvйд. /бид ч адил/ Єглєє эрт болоод жорлон нь онгойгоогvй тус эцэс сvvлд нь арга тасарсан хvмvvс мод руу ороод тэнд нэг бие султгаад хээв нэг соёлтой хvмvvсийн дvртэй гарч ирэхэд инээд хvрмээр. ингэж нэг соёлт ертєнцєд тэр баян хvмvvс хvртэл байгаль дэлхийдээ хишгээ хайрлахыг харан тэд монголд очоод гайхдагийн нэгэн адил болов, гайхав.
Хаа ч явсан баян ч бай ядуу ч бай хvн л болсон хойно адилхан юм даа. Тэд Монгол орныг минь паалантай жорлон байдаг уу гэж асуух юун хэрэгтэй юм бэ. Vзэж буй мэдээлэл нь Нохойн орон болохоор аргагvй дээ.

За тэгээд ийм жаахан улсад 10 сая хvн амьдрах бєгєєд юугаар яаж тусгаар тогтнол болоод нэрээ дэлхийд мандуулж буй нь сонин. Бельгид суугаa албаны сайхан зантай нас тогтсон нэгэн хvнээс энэ улсын талаар сонирхолтой мэдээлэл цєєнгvй авав. Бельги улс шээдэг хvvхдийн баримлаараа алдартай бєгєєд тvvнийг vзэх гэж олон жуульчид тасралтгvй цувна. Энэ тvvх их сонин ажээ. "Бельгийн эзэн хааны 3 настай хvv хэд хоног алга болоод олдсонгvй гэнэ. Тэгээд хаан зарлиг буулган хvvг минь vхсэн амьд аль ч бол заавал ол. Олсон газраа олдсон дvрээр нь хєшєє босго гэжээ. 3 хоногийн дараа энэ хvvг нvцгэн болоод инээчихсэн нэг гараа ташаандаа тулаад нєгєє гараараа моожгоогоо бариад шээж зогсоход нь олжээ. Одоо тэр хvv 400-аад тєрєл бvрийн хувцастай бєгєєд єдєр болгон сольж ёсолдог юм байна. Тvvний дотор хєєрхєн монгол дээл байгаа бєгєєд тvvний цагаан сараар ємсvvлж шээлгэхийн тулд дээлийг цоолон байж ёслол vйлдсэн гэнэ. Энэ дээлийг Очирбат гуай авчирч єгжээ. Маш єчvvхэн жаахан мэт санагдах зvйлийг л аваад маш том болгож чаддаг нь энэ улсын хєгжлийн нэгэн нууц юм даа. Єнєє муу хvvхэд урдуураа явсан хvмvvсийг тохуурхан гэв гэнэт маш хvчтэй шээдэг юм билээ. Тэгэхэд таарч шvршvvлсэн эмэгтэй хvмvvсийн ичиж буй гэж жигтэйхэн.

Бельги улс шар айраг болоод бяслагаараа их алдартай. 300 гаран тєрлийн шар айрагтай бєгєєд бяслагнаас єєр юм дэгэсдvvдлэн хvнд иддэггvй. Бєєрєнхий ёроолтой саванд аягласан шар айргийг хараад Заян Гэгээний домог санаанд орж билээ. Урьд жууз тэргээр зугаалдаг байхад хєтєч нь бид ч ийм тансаг саваар ууна гэжээ. Эцэст нь нэгэн мэргэн арга олсон нь арай л нєгєє эрихээ бєєрєнхийлж тавьсан шиг санагдана. Одоо тэр модон савтай шар айрагнаас хэн ч таашаан амсдаг аж.
Єєр нэгэн алдартай зvйл нь Бруссельд эзэн хааны ордон хэсэг болой. Эзэн хаан шилдэг урчууд баячуулыг цуглуулан гайхамшигтай орд харш бариулжээ. Нэгэн сонин зvйл нь тэр барилга засварт ороход орой дээр нь байсан хvн хєшєє нь монгол хvнтэй тєстэй царайтай байсан гэнэ. Учир юун гэвэл Халимагийн монгол гаралт /Халимиков бил vv/ уран дархан Европын хэд хэдэн сvм барилгын засварыг хийсэн. Тvvнтэй холбоотой бол уу гэж ярьсан юм.

Энэ хааний талбайн дэлхийд алдартай нэгэн зvйл нь жил болгон /дээрээс нь харах юм бол яг л хивс адил\ єнгє єнгийн цэцэг алаглуулан тарих бєгєєд тэр нь жил болгон єєр єєр онцлогтой байдаг гэнэ. Цэцэг тарихаараа зарахаараa Бельги алдартай аж. Єдєр болгон дэлхийн єнцєг булан бvрээс олон баячуул тэр цэцгийг худалдан авахаар ирдэг гэнэ.

Энэ жаахан улс ийм их алдартай болсоны шалтгаан нь олон улсын 2000 шахам байгууллага байдагтай холбоотой гэнэ. Тэгвэл Монгол орон маань тусгаар тогтнол хєгжлийн хэтээ яг одоо бол 20 жилийн ємнє хэлэхээс айдаг байсан Чингис хааний нэрээр л хєгжvvлэх мэт. Европын холбооны улсын тєв байх бєгєєд бvхий л гэрээ хэлэлцээр Бруссельд болдог нь энэ улсын нэр хvндийг гайхалтай єргєжээ. Тэр хvнээс бид Нохойн орон киног асуулаа. Монгол болоод Бельги нохойнд дуртайгаараа адилхан. эндээс ургуулан хариултыг авлаа.

Vргэлжлэл бий.


 

Scoring_Disabled_MsgRespond to this message   
Current Topic - Бельгийн нийслэл Бруссельд зорчсон тэмдэглэл
  << Previous Topic | Next Topic >>Эхлэл  
Create your own forum at Network54
 Copyright © 1999-2009 Network54. All rights reserved.   Terms of Use   Privacy Statement  
| Нvvр Хуудас | Єртєєний Тvvх | Цахим Улаач Сэтгvvл | Бvртгvvлэх | Шинэ Тэмдэглэл Хєтлєх |
| Цахим Єртєє | Єртєєний Журам | Сvлжээний Архив | Гишvvд Орох | Хуудаснаас Гvйцэд Гарах |
© 2000-2001 он Цахим Єртєє Сvлжээ.
Энэхvv хуудсанд хадгалагдах материалууд нь тус сvлжээний ємч бєгєєд хуулиар хамгаалагдсан болно.

© 2000-2001 Tsahim Örtöö Network. All Rights Reserved.