(1 дvгээр хэсэг)
Эрхэм та бvхнийхээ амар амгаланг эрж алс холын Барбадос улсаас мэндчилье.
Явсан хvнээс vг сонс гэдэг ардын сайхан vгийг санан єєрийн эх нутгаас гараад єдийг хvртэл явах хугацаандаа vзэж харсан зvйлс, эргэцvvлэн бодсон элдэв бодлоосоо хуваалцахаар шийдэн буйг минь хvлээн авна уу. Харь хол газар олонтоо явж vзээгvй миний нvднээ нилээдгvй зvйл шинэ содноор тусаж тэр бvгдийг миний ижил орчиндєсч торнигсодод хvргэхсэн гэсэн хvсэлдээ хєтлєгдєн басхvv эрхэм та бїхэнд єєрийн яаж шvv яваа сонинг дуулгах зорилгоор энэхvv тэмдэглэл мэт зvйлийг тэрлэж сууна. Та бvхний хэзээний мэдэх зvйлийг учир утгаvй нуршсан бол бас цаашид нуршаад байх вий (учир нь зав зайгаараа vргэлжлvvлэн бичиж байх юм) зєвєєр ойлгоно биз ээ. Миний бичиж буй зvйлс маань та бvхэнд бага ч болов ямар нэг шинэ соргог санааг тєрvvлж, шинийг мэдрvvлж байвал болох нь тэр.
Барбадос улсын зvг зорихуй
Бидний хэсэг хvмvvс 1998 оны 1 сарын 9-ны єдєр Лондон хотын ойролцоох олон улсын нисэх онгоцны нэгэн буудлаас алдарт Боинг-747 онгоц хєлєглєн Барбадос улсын зїг нисэв ээ. Нислэгийн vргэлжлэх хугацаа 8 цаг. Барбадос нь Их Британаас 4 цаг манай эх орноос яг 12 цагаар хоцорч явах цагийн бvсэд оршдог болохоор Их Британы цагаар 11:00 цагт хєєрсєн бид Барбадосын цагаар 15:00 цагт газардах ажээ.. Бидний суудал 'бизнес класс' хэмээх ангилалд таарч яг нисгэгч нарын доор хошуун хэсэгт тэр тусмаа яг голын хоёрхон суудал оногдох нь тэр. Ердийн аялагчдын нєхцєл байдлаас ихэд ялгаатай нь шууд мэдрэгдэж байв. Суудал нь ихэд уужуу, хvн бvр тус тусдаа vзэх телевизорийн эвхэгддэг жижиг дэлгэцvvд суудлуудад нь бэхлэгдсэн бєгєєд нисэх зуур 8 янзын сувгаар телевизийн нэвтрvvлvvїд болоод сvvлийн vеийн хамгийн шилдэг кинонуудаас сонгон їзэх боломжтой ажээ. Хоолны цэс нь мєн олон тєрлийн сонголттой бєгєєд би ч яахав мах ахиухантай нэгнийг нь захиаллаа. Нислэгийн туршид хоёр удаа халуун хоол идэх хуваарьтай бєгєєд уух зvйлсийн хувьд ходоод байвал хорио vгvй болтой. Гар нvvр цэвэрлэх хэрэгсэл гээд нэг жижиг цvнхтэй зvйл єгсєн нь бvгд л єнєє цагийн vнэд хvрч буй vнэртэн танартан байв. Энэ ангилалд суусан зорчигчидын ихэнх нь энд тэндэхийн саятанууд, ажил хэрэгч хийгээд дипломат албаны хvмvvс болохыг эдэлсэн хэрэглэсэн зvйлс нь илтгэн харуулж буйг эхнэр маань маньд шивнэн ойлгуулж байв. Энэ талаархи миний мэдлэг гэж даанч юмгvй байлаа. Бидний хувьд цонхноос хол суусан учир миний бие хааяа нэг 'морь харахдаа' очиж цонхоор хараа билчээхэд тэнгэр цэлмэг учир нэлийсэн далай л цэлэлзэж харагдах.
Хvлгийн жолоо залж буй энэ улс миний хувьд очиж vзэх гэж буй халуун бvсийн анхны орон учир ямархуу байх бол гэсэн сониуч зандаа хєтлєгдєн элдэвийг таамаглан тєсєєлж суув. Газар нутаг болоод хvн амын тоо хэмжээнийх нь талаар тодорхой тєсєєллийг компьютерийн олон улсын мэдээллийн сvлжээ болох Internet-ээс ємнє нь харсан болохоор мєн ч жаахан газар юм, хvн амын нягтрал ихтэй, ёстой л чи цаашаа би наашаа гэдэг л vнэн болох нь дээ хэмээн бодож суув. Эргэн тойрон далайгаар хїрээлэгдсэн учир голдуу л бvрхэг манантай байдаг байх даа хэмээн хар муйхраар таамаглав. Харин халууны хувьд тєсєєлєх гэж чармайж байвч яг буугаад л миний тєсєєлєл хэдэн хувь зєрvvтэй болохыг мэдсэн билээ.
Барбадост улсад газардахуй
Биднийг тээгч хvлэг маань Барбадос улсын олон улсын нисэх онгоцны буудалд (энд орон нутгийн нислэг гэж юу байхав, нислэг болгон нь олон улсынх) хуваарьт цагаасаа нилээд эрт газардлаа. Газардахын ємнє онгоц ерєнхийдєє уг арлыг хойд зїгээс нь нар зєв тойрох маягтай эргэлт хийгээд зvvн ємнєд хэсэгт нь байрлах буух бас нисэх талбайд газардах тул ямархуу хэлбэрийн, хэр хэмжээний газар нутагтайг нь харчих боломжтой. Онгоцны эргэлт хийх vеийн налалтыг ашиглан цонхноос хол суусан ч бид ерєнхийд нь харсан ба vнэхээр авсаархан нь ч ажирагдаж байв. Ингээд онгоцноос буулаа. Пєєх ёстой саунд орчих шиг болов. Миний мэдэх халуун бол бидний ярьдгаар нохой гаслам халуун гэдэг маань дээрээс хажуунаас зэрэг хуурай халуунаар тєєнєдєг бол энд дээрээс нар шатах авч харин хажуугаас халуун уур vлээх ажээ. Дороо л дотор бvгчимдээд явчихав. Монголдоо бол мордож давхиад толгойн орой дээр гараад хэд сайхан амьсгалмаар санагдаж билээ. Онгоцны буудал нь хоолой суваг гээд байх юмгvй онгоцноосоо шууд гадаалана. Тэр єдєр тэнгэр цэлмэг байлаа. Бvдvvн бааздуухан хувцасласан хэдэн барбадос иргэд vлээвэр хєгжим цахилгаан хєгжимтэй хоршин уянгалуулж шинэ ирж буй биднийгээ хvлээн авлаа. Энэ нь бидний хvvхэд ахуйд сумын тєвийн улаан буланд манай сумнаа байрлах цэргийн ангийнханы зохиодог байсан vдэшлэгийг яагаад ч юм бvv мэд надад санагдуулж орхисон билээ. Буудлын хvлээн авах танхим нь ерєнхийдєє зvгээр л нэг сvvдрэвч маягтай том байгууламж. Цааш дараалалд зогссоор гаалийн шугам дээр ирж Барбадос улсын хилийг алхах болов. Миний ээлж болж паспортоо гаалийн ажилтанд гардуултал єєр хоорондоо Монгол гэж байна гээд ийм vндэстэн ємнє нь ирж байгаагvй юм байлгvй нааш цаашаа утасдаж багагvй хугацаа єнгєрсний дараа манийгаа хилийн дээс алхууллаа. Ийнхvv би гэдэг хvн vvнээс хойш надтай уулзсан хvмvvсийн хэлсэн хийгээд миний таамаглаж буйгаар энэ оронд хєл тавьж буй Монгол улсын анхны иргэн болоодохов. Тийм заяа тєєрєгтэй байж.
:
:
:
(2 дугаар хэсэг - Vргэлжлэл)
Єєрийн ирсэн Барбадос хэмээх энэ улсын тухай тусгайлан єгvvлэхийн урьтал болгон энэ орны оршин буй бvс нутаг нь ерєнхийдєє дэлхийн бємбєрцгийн хаахна талд байдаг, тvvх, газар зvйн ямархуу онцлогтой талаар зарим зvйлийг товч єгvvлсvv.
Баруун Индийн (West Indies) буюу Карибийн орнууд
Хэн нэг нь атга шороог баруунаас зvvн гар тийш даялуулан цувуулж асгахдаа эхлээд бага багаар дараа нь бєєн цvлээр нь асгасан мэт тогтоцтой, Хойд ба Ємнєд Америк тивїїдийн завсар зайн зvvн хэсгийн газар зvйн энэ бvс нутагт орших арлын улсуудыг Карибын буюу Баруун Индийн (West Indies) улсууд гэж нэрлэх ажээ.
Кристофор Колумб гуай анх 1492 онд одоогийн АНУ-ын Флоридагаас Ємнєд Aмерикийн Венесуаль хvртэл сунаж тогтсон эдгээр арлуудыг анх нээхдээ Энэтхэг (Инди) орны зvvн эргээс нь оччихлоо гэж aндуурч vvндээ ч насан єєд болтлоо итгэж байж. Хэдэн жилийн дараа Испаничууд эрхэм ахын буруу бодож байсныг илрvvлж эдгээр арлууд нь Номхон далай дах Зvvн Индийн Спайс арлуудаас ялгаатай бєгєєд харин Карибын тэнгис Атлантын далайг зааглан оршдог болохыг тогтоож Баруун Инди (West Indies) хэмээн нэрлэсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Карибийн улсууд гэдэг хэллэг нь улс тєрийн хэллэг болон тvгээмэл хэрэглэгдэх болсон ч Баруун Инди (West Indies) хэмээх нэр нь одоог болтол хадгалагдсаар байна.
Тvvхийн хувьд эдгээр арлууд дээр ямарч байсан хvн хэмээгдэх амьтны мєр гарснаас хойш даруй мянга гаруй жилийн нvvр vзээд байгааг судлаачид тогтоожээ. Тэрхvv анхны оршин суугчидыг нь Аравокууд (Arawak) гэх (энэ тивийн уугуул оршин суугчдыг нийтэд нь Америндианчууд гэх аж) ба нvvр царай нь Азийнхантай их тєстэй байсан гэнэ. Энэ нь Аляскийн хойгоор энэ тивд нvvдэллэн ирсэн азийнхны нэг хэсэг байсан бизээ. Манийгаа хvртэл энэ арлуудад цєєнгvй жилээр амьдарч судалгаа шинжилгээ хийсэн учир мэдэх нэгэн энэ нутгийн уугуул иргэдтэй их тєстэй царай зvстэй юм хэмээн тоглоом шоглоомоор хэлж байсан нь ортой биз.
Баруун Инди буюу Карибын орнууд гэсэн ойлголтод дээрхи арлын улсууд дээр нэмэгдэн эх газраас Тєв Америк дах Их Британийн колони байсан Белиз, Ємнєд Америкийн хойд эрэгт орших Франц, Их британи, Испани орнуудын эзэмшилд байсан Гаяана, Суринам улсууд ордог аж. Vvний учрыг эдгээр орнууд нь дээрхи арлын улсуудтай нийгэм, тvvхийн ижил тєстэй хувь заяатай хэмээн тайлбарлах аж. Энэ нь дээрх орнуудад тогтож байсан урьд ємнийн колончилолийн vетэй холбоотой байх магадлал тун єндєр. Учир нь єдийг хvртэл тэдгээр орнууд хуучин колониор эзэмшиж байсан орнуудаасаа ихэд хамааралтай бєгєєд байнга зээл тусламж авч байдаг юм.
Эдгээр арлуудын байгаль цаг уур, нєєц баялагийн нэн таатай нєхцєл боломжуудын улмаас тэдгээрийг колонийн зорилгоор эзэмших тэмцэл 16-р зууны vеэс 19-р зууны эхэн хvртэл vргэлжилж энэ их єрсєлдєєнд хєгшин Европын бараг л бvх орон тухайлбал Герман, Дани, Швед, Англи, Франц, Испани зэрэг орнууд оролцон хамрагдаж байжээ.
Одоогоор энэхvv бvсэд бvрэн тусгаар тогтносон хийгээд одоог хvртэл Их Британи, АНУ, Франц, Португаль орнуудын эзэмшилд харъяалагдах нийт 30 гаруй арлын улсууд орших ажээ.
Карибын арлын орнуудын хувьд vндсэндээ тэдгээрийн хойд зах нь бидний эртний танил энэ тивийн ганц улаан коммунист орон Куба, урд зах нь миний мэдэхээр тэр жил юунаас ч билээ болоод Америкийн цэргvvд ороод сvйдэлчих дєхдєг Гренадын урдхан талд орших Тринидад-Табого улс.
Эдгээр арлууд зvvн ба хойд талаараа Атлантын далай, баруун ба ємнєд талаараа Карибын тэнгисээр хvрээлэгдэнэ. Газар нутгийн хувьд хамгийн том нь 114,000 хавтгай дєрвєлжин км нутагтай Куба бєгєєд харин хамгийн багыг нь тэр гэхийн аргагvй ч ерєнхийдєє 12.8 хавтгай дєрвєлжин нутагтай Саба арлыг нэрлэж болох юм.
Хvн амын нягтрал энэ бvс нутагт маш єндєр. Энэхvv бvс нутаг дах нийт 200,000 гаруй хавтгай дєрвєлжин хуурай газарт ойролцоогоор 33 сая хvн амьдарч байгаа нь дунджаар нэг хавтгай дєрвєлжин километр нутагт 200 орчим хvн ноогдож байна гэсэн їг.
Уяхан замба тивийн наран мандахаас жаргах хvртэлхи хугацаа нь жилийн турш ерєнхийдєє єглєє 5-6 цагаас оройны 18-19 цагуудын хооронд байдаг нь манай орон мэт євєлдєє нийт єдрийн гуравны нэгд, харин зундаа дєрєвний гуравт нь ээдэг шиг тийм айхавтар хэлбэлзэл vгvй аж.
Эргэн тойрон хєлгvй цэлэлзэх их усаар хvрээлэгдсэн, дэлхийн бємбєрцєгийн хамгийн урт бvслvvр болох эквадорын шугамын ойролцоо орших учир жилийн турш чийглэг халуун уур амьсгал ноёрхоно. Жилийн турш дах агаарын температур нь дунджаар нэмэх 25-35 хэмийн хооронд оршдог нь манай орны хувь дах єдєр шєнийн температурын зєрvvнээс ч хэтрэхгvй болтой. Цаг агаарын мэдээг зарлахдаа бид бvхний мэддэг цаг уурын ойлголтуудаас гадна далайн таталт тvлхэлт, далайн усны єдєр шєнийн дулааны хэмжээг мєн сонордуулах аж.
Бидний Монголчууд эх дэлхий нарыг нэг бvтэн тойрох хугацаанаа євєл, зун, хавар, намар, гэсэн эрс тэс дєрвєн улирлын нvvр vзэж даарч хєрч, халууцаж хєлєрдєг бол энд мань мэтийн хувьд хєлс урсгахад ялгаан мєр vгvй хуурай ба чийглэг гэсэн хоёр тєрлийн халуун улиралтай бєгєєд басч vгvй хоорондоо мэдрэгдэхvйц ялгаатай болтой. Хуурай улиралын vед зарим жилдээ (тvгээмэл биш) ганц дусал бороо ч орохгvйгээр хоёр гурван сар vргэлжилж ундны ус хомсдон, гал хєс гарах нь эрс нэмэгддэг бол (энэ жил яг тийм байна) чийгшилтэй vедээ ихэнхдээ хувингаар асгах мэт бороо орж бидний хэлдгээр гэрээс толгой цухуйлгахын аргагїй байдаг гэнэ. Бидний мэдэрдэг даарч бээрэхийн зовлонг энд vл vзэх авч авч бас ч vгvй сэтгэлийг нь зовоох бидний сургийг нь нилээдгvй сонсдог ч зовлонг нь бага мэдрэх байгалийн гамшиг бол далайн болоод хуурай газрын хvчтэй хар салхи. Энэ нь энэ бvсийн хаа нэгтээ бараг жил бvр тохиолддог бєгєєд нэг дэгдсэн vедээ 600-гаас 800 километр диаметр бvхий цагт 130-аас 200 км цаг хvртэл хурдлах хvчтэй.
Арлын улсууд нь ерєнхийдєє эртний колоничлогч улсуудын соёл иргэншилийг тэр vед боолчлилоор авчирсан Африк иргэдийн соёл иргэншилтэй хослуулан єєр єєрийн євєрмєц хэлбэрийг бий болгосон болтой. Тїїнийгээ Карибын орнуудын онцлог хэмээн бахархах дуртай. Гэхдээ аль ч орных нь хувьд хуучин эзэн орных нь ёс заншил дvн нуруугаараа хэлбэршин тогтносон байдаг гэнэ.
Миний тєсєєллєєр бие даасан улс орон байх гэдэг тодорхойлолтод vндэс язгуур, хэл соёл, нэгтэй байх нь нилээд чухал хvчин зvйл болов уу гэж боддог бол эдгээр орнуудын хувьд харин тэр нь тийм ч чухал хvчин зvйл биш болтой.
Гэхдээ нэгэн анхаарах зїйл бол єєр єєрийн онцлог, харьцангуй бие даасан байдлаа юу юунаас эрхэмд vзнэ.
- Єє Барбадос чинь карибын арлын улс билvv хэмээвэл бvгд л
- Тийм гэхдээ, тусгаар тогтносон Барбадос улс л хэмээх вий. Тэгээд л араас
нь манай Барбадос улс бол ийм юмаараа онцлог, тийм юмаараа сайхан гээд л урсгаж гарна даа. Энэ бол эх орныхоо сайн сайхныг мэдэрч тvvгээрээ бахархаж чадаж байгаагийн нэгэн жишээ бизээ.
Д.Цэрэнбат
1998.12 сар
(Vргэлжлэл бий ...) |